Шинжлэх ухаан

Tuesday, March 17, 2020

"Meme" гэж яг юу юм бэ?

Зарим хүмүүс МЭЭМ гэж уншаад байдаг, яг үнэндээ МИЙМ юм шүү гэдгийг юун түрүүн залруулья.

Тэгэхээр Мээм... үгүй ээ. Мийм гэдэг нь бидний удам дамждаг гентэй агаар нэг гэж хэлж болох соёлын ген юм. Мийм гэдэг үг нь анх Ричар Давкингийн 1976 онд бичигдсэн The Selfish Gene номонд анх хэрэглэгджээ. Уг номонд ген нь үеээс үед дамжиж хадгалагддаг хийгээд хүний зан үйл, соёл хувьсан хөгжиж байдаг нь өвлөгдөн явах тэр гентэй холбоотой аж.

Сошиал медиа бол ген дамжих хамгийн таатай рчин гэж хэлж болмор. Сошиал медиад тэнэх миймнүүдийг бүх хүн ойлгох албагүй, учир нь хүн бүрийн амьдралын түүх, мэддэг таньдаг бүхэн өөр.

 Эдгээр хүмүүсийг танихгүй хүн өдийд байхгүй биз. Зүгээр нэг сандал дээрээ, хуурамч гэмээр инээмхийлэн сууж буй ахимаг насны эр, ярвайж дургүйлгэхийн дунд царайтай охин, ямар нэг зүйлийг үл хүсэх нэрэлхийлэхийн дундах Дрейкийн дууны хэсэг. Эдгээр нь амжилттай Миймийн жишээ томоохон жишээ. Хэрэв Дрейк Hotline Blink-г хэзээ ч дуулаагүй, ийм клип хийгээгүйсэн бол, Дрейк хэзээ ч дуулж байхдаа ийм хөдөлгөөн хийнэ гэдгээ бодоогүйсэн бол өдийд бидний харж инээх Дрейкийн Миймнүүд байхгүй байх байсан. Тэгэхээр Дрейк бол соёлын ген дамжуулагч болж таарах нь.








Sunday, October 20, 2019

Чихэнд өт орчих юм | deutsche Wörter mit Mnemonik

  1. Оhrwurm (Earworm) = Чихний өт


 Тэр жил Деспасито гээд спани дуу хит болж байсан үеийг санаж байна уу? Автобусанд суусан ч, гудамжаар алхсан ч Деспасито. Тэр дуу байхгүй байсан ч өөрийн эрхгүй чихэнд хоногшсон байдаг. Тэгэхээр чихэн дотор өт орчихоод Деспасито дуулаад байдаг байсан байх нь ээ.





  1. Fernweh (Distance pain) = Холыг санагалзах нь
Гэрээсээ холдхоор гэрээ санагалздаг бол, гэртээ байгаад байхаар холыг санагалзаж бас болно. Заримдаа зүгээр гэртээ байгаад байхаар хаашаа ч хамаагүй гараад явчихмаар санагдахаараа би чинь нээрээ Fernweh болоод байгаа юм байна гэж бодох нь ээ.





  1. Kummerspeck (Grief bacon) = Эморсноос болж гахайх утсан мах идэж таргалах
Breakup хийгээд сэтгэл санаагаар унаад зурагтны өмнө суугаад хагас цийлэгнэсэн нүдтэй  зайрмаг, пицца, шоколад идэж сууна. Тэгснээ хэдэн сарын дараа дэлбэртлээ таргалаад, мэс засалд орж тураад өшөөгөө авдаг драматай кинонууд санаж л байгаа биз дээ.






  1. Innerer Schweinehund (Inner pig dog) = Дотоод нохойгоороо залхуу гахайг дийлэх, залхуугаа таягдах

Орон дээрээ дарвайтлаа хэвтээд, идэвхгүй гахай шиг амьдраад байгаа юм биш биз. Тэгвэл дотоод нохойгоороо гахайг сэрээгээрэй.

Герман хэлний хар ярианд  шууд Schweinehund гэвэл өлөгчин, банди гэсэн үг тул зүгээр утгыг нь мэдэхэд л хангалттай юм.


  1. Тorschlusspanik (Closing-gate panic) = Ирээдүйд ирэх боломж багасч хаалга хаагдах паник

Нас яваад эхнэр, нөхөр, хүүхэдтэй болох үүд нь хаагдаж паниканд ордог хүн байдаг болов уу. 







  1. Treppenwitz (Staircase joke) = Хожимдсон шатны жөүк

Анд чинь, хамт ажилдаг хүн чинь чамайг үнэн дисс хийчихлээ. Яг тэр үед нь зэвүүн comeback хийе гэхээр тархи гацчихсан юм шиг юу ч орж ирдэггүй. Тэгээд төмс царайлаад шатаар бууж байтал “Өө, ингээд хэлчихдэг байж” гэнэт толгойд орж ирэхийг Treppenwitz гэнэ.





7. Weltschmerz (World pain)- Хорвоогийн шаналан, эморол


Хорвоо санаснаар болохгүй хүн шаналгаад, эморуулаад байхыг Weltschmerz гэнэ.


















  1. Weichei (Soft egg)- Зөөлөн хулчгар өндөг

Дутуу шарсан өндөг шиг өрөвдөлтэй царайлж, хулчгартахыг Weichei гэнэ.

 















  1. Erklärungsnot (Explanation poverty) = Тайлбарын хомсдол

Багшид гэрийн даалгавраа хийгээгүй өөрийгөө зөвтгөх шалгааны хомсдолд орж байсан үеээ төсөөлж болох юм.












  1. Sitzfleisch (Sit or seat meat) = Тэвчиж суух өгзөгний махтай, тэвчээртэй

Энүүхэндээ гэхэд өгзөгний махаа барж ажлаа хийж сууж байж л амжилтад хүрнэ.










  1. Schattenparker (Shadow parker) = Сүүдэрт паркладаг нялцгар эр

Машинаа наранд халаахгүй гэж сүүдэрт халаадаг эрчүүдийг германчууд нялцгар, manly биш гэдэг юм байна.











Бас бус үгнүүдээс сонирхуулвал
  1. Kuddelmuddel ( To wash clothes superficially) = Хувцсаа хир буртагтай дутуу угааж эмх замбараагүй байх

  2. Zungenbrecher (Tongue breaker ) = Хэл хугалах түргэн хэллэг

  3. Lebensmüde (Life tired) = Амьдралаас залхцан

  4. Backpfeifengesicht (Slap face) = Алгадаад хаячмаар царай

  5. Fremdschämen (Exterior shame) = Хүний өмнөөс ичих



Нэмэлт тайлбар: Эдгээр үгсийг www.fluentu.com сайтаас авсан болно.

Saturday, October 19, 2019

Юм бүхэнд эргэлз | Карл Маркс | Номын тэмдэглэл

Гадаа нартай ч юм шиг наргүй ч юм шиг, намар ч юм шиг өвөл ч юм шиг нэг тиймэрхүү хүйтэн өдөр. Энэ үед эморч нэг үзлээ, нэг хөөрхөн кино санаандгүй бас олоод үзчихлээ. Номын тавиур дээр уншиж дуусгаагүй нэг ном нүдэнд тусав. Номын тэмдэглэл бичнэ гэж боддог ч хэзээ ч хийж зүрхэлдэггүй байлаа. Зүрхэлдэггүй ч биш залхуу л байлаа. 




  Карл Марксийн амьдрал, бие хүний хувьд хэрхэн төвөлшлөө олж, философийн үзэл нь хэрхэн тогтсон болохыг Генрих Волковыхын “Суу билигтний замнал”-д голлон авч үзжээ. Гэхдээ зарим талаараа хэт магтсан өнгө аястай санагдав. Марксийн амьдарч байсан нийгэм гэхээр хоёр зууны өмнө гэсэн үг шүү дээ. Тухайн үеийн нийгмийг Маркс хайр найргүй шүүмжлэгч байсан бөгөөд одоо үеийн Монголын нөхцөлд яв цав шахуу таарч байгаа нь харамсалтай ч гэх үү, цаг хугацаагаар аялаад монголыг жишээ татчихсан юмуу гэмээр. Марксийн бага насны амьдралын хэсгээс хэд хэдэн санааг хуваалцмаар санагдлаа.




“Чухамдаа гэвэл гимнази оюуны хөгжлийн хувьд Марксад онц их зүйл өгч чадахгүй байлаа. Тэр цагийн гимназийн сургалтын систем бол мэдлэгийг дахин давтуулж цээжлүүлж, эцэс төгсгөлгүй давтуулах хуучны сайхан хэвшмэл уламжлалтай байсан юм. Бурхны сургаал, түүхийн баримт сэлт, математикийн томьёонууд зэрэг бэлэн мэдлэгийг ямар ч бодлогүй тогтоож, яг цав сэргээн өгүүлэх чадвараар нь гимназийн багш нар сурагчдаа юунаас ч илүү үнэлдэг. Цээжилсэн зүйлээ огтхон ч түгдрэлгүй давтан хэлж ариун сударт байдаг хувиршгүй үнэнийг гоё сайхан бичиж чаддаг сурагчийг хамгийн шилдэг гэж үзнэ. “

Зарим хүмүүст их танил сонсогдож магадгүй. Багшийн унш, цээжил гэснийг яг тэр чигээр нь ямар ч филтер байхгүй цээжилчихнэ. Тэгээд л арван жилд үзсэн юм амьдралд ямар ч хэрэг болдоггүй гэх хоосон хийдэгчид төрнө. Ямар ч дур сонирхолгүй хэрнээ багшид их юм бичсэн болж харагдах гэж хэрэггүй юмаар дэвтэрээ дүүргэж бичдэг, шалгалтын өмнөх орой хэдэн тодорхойлолт, зүүлт цээжлээд л плас Эй авдаг, хичээнгүй пайзтай над мэтийн худ сурагчид нүдэнд бууж байгаа юм. Гэхдээ Маркс над шиг хулчгар байгаагүй, зоригтой open-minded, бие даасан, зоригтой, багш нарыг эрс шүүмжилдэг байжээ л дээ. Тухайн үед бурхны сургааль номлол, уламжлалт хэв маягийг эс дагах нь тэрслүү хэмээн тооцогддог байлаа, одоо ч ялгаагүй. Маркс угаасаа л хэрсүү, ухаантай юм болохоороо “Мэргэжил сонгохдоо нэгэн хүүгийн бодсон бодол” гэх зохиол хүртэл бичээд авж. 

“Худалдаачны мэргэжил цэргийн мэргэжил давуутай болох тухай, эсвэл шашин номлогч лам болчихвол сайхан байх тухай хамт суралцдаг нөхөд нь бардамнан хэлэлцдэг байхад Маркс нэр алдар хөөцөлдөх бодол санаа төрүүлж, нэр төрийн шулам шүглэсэн, мэргэжлийн талаар хуурамч бодол бий болдог тухай, хожмын мэргэжилдээ өөрийн уран санаагаар гоёчилдог, хуурмаг санааны тухай бичиж байлаа.” Тэгээд Маркс Боннд байдаг хуулийн их сургуульд явж, соёл, философи, эрх зүй шимтэн судалсан байдаг юм.

Ер нь мэргэжил гэж юу юм бэ. Эцсийн эцэст энэ нийгэмд зүтгэх хүмүүс биш үү. Хүн өөрийгөө хөгжүүлж боловсронгүй болно гэдэг хувь хүний зорилго байж болно. Хүн өөрийн үеийг төгөлдөржүүлэхийн төлөө, сэдний сайн төлөө явж байж тэр замдаа өөрөө төгөлдөржих бусуу. Амжилттай амжилттай хүмүүс л гээд байдаг. Тэдний амжилтыг нийгэмд хэр их хувь нэмэр оруулж байгаагаараа үнэлэгдэх болохоос биш, хэр их цалин авч хэр их ашиг олж байгаагаар нь хэмжих юм уу? Ахлах сургуульд багш нар мэргэжлээ сонгохыг шавдуулж, эцэг эх хавь ойрын хамаатан садан "Чи ийм юм болчооч ирээдүйд цөм хийнэ; Нэр хүндтэй ш дээ; Энэ мэргэжил яг чамд тохирно" зэрэг өөрийгөө ч олигтой таньж мэдэхгүй явж байхад ашиг хөөхийг урьтал болгоно. Тэр дундаас хүн өөрийнхөө амьдралыг өөрөө зохионо, өөрөө шийд гэж хэлэх ойр дотны хүн өдрийн од шиг цөөхөн.


“Таны дуртай уриа?
-De omnibus dubitandum.
\Юм бүхэнд эргэлзэх\” гэжээ.

Тэрбээр бурханд ч эргэлзэж эхэлсэн бөгөөд хийсэн зүйлдээ ямагт сэтгэл дундуур. Нэг үгээр хэлбэл Импостер синдромтой байсан байх магадлалтай гэж хувийн зүгээс бодов.  

Энэ урианыхаа хүчээр Маркс хэзээ ч идэвхгүй, сурагч маягаар уншдаггүй байсан бөгөөд уншсанаа үргэлж шалгаж, өөр нэг санаатай эргэцүүлж дүгнэлт хийгээд ахиад л үүндээ эргэлзэж эхэлдэг байж л дээ. Кант, Фихте нар бие хүний эрх чөлөө, бүрэн төгс хөгжлийг хүрч боломгүй, үл гүйцэлдэх гэсэн гэж шүүмжилж, бурхныг үнэмлэхүй эсэх талаар эргэлзэж эхлэв. 18-тайдаа 300-гаад хуудас бүхий эрх зүйн философийн удиртгал бичжээ. Гэтэл би энд төмс царайлаад сууж байх шиг. Миний насан дээр хоёр зууны өмнөх хүн ийм нээлттэй сэтгэж, хэдэн зуун ном уншиж, ийм нарийн эргэцүүлэл хийгээд ном зохиол хүртэл бичсэн байна. Гэтэл бид ухаалаг утас (smartphone)-наасаа илүү ухаалаг байж чадаж байгаа билүү.